Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2016.07.21-нд нийтлэгдсэн

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /VII.20/ Засгийн бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор уг асуудлыг чуулганы шөнийн 3.00 хүртэл анхны хэлэлцүүлгийг хийсэн. Өнөөдөр уг хууль болон бусад хуулийг эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд уншиж танилцууллаа.


Ц.Дамба-Очир: Жижиг, дунд үйлдвэрийн агентлаг юу болсон бэ. Энэ агентлаг хаана орсон бэ. Үүнийг тайлбарлаж өгөөч гэж хэлэх гээд байна.  Жижиг, дунд агентлагийн асуудлыг яасан бэ гэсэн, Ерөнхий сайд хүлээж авах шинжгүй байх шиг байна лээ.

Н.Энхболд: Байнгын хороон дээр яг энэ асуудлаар зарчмын зөрүүтэй санал ирээгүй.

Х.Болорчулуун: Хөдөө аж ахуй бол хүнс, хөнгөн үйлдвэрийн үндэс байдаг. Хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн яам гэж нэрлэвэл зохилтой гэсэн. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нэртэй ороод ирчихэж байгаа юм уу?

Н.Энхболд: Энэ санал байнгын хороон дээр орж ирээгүй.


Ингээд Оюуны өмч, улсын бүртгэлийн газар болгохыг олонх дэмжлээ. Ерөнхий чиг үүрэгт Батлан хамгаалахын яамыг оруулах Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг олонх дэмжлээ.  Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болгон өөрчлөх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал мөн л олонхийн санал авлаа. Зам тээврийн яамыг, Зам тээвэр хөгжлийн яам болгох байнгын хорооны санал мөн УИХ-ын дэмжлэгийг авлаа.

Ийнхүү Засгийн бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо хуралдаж байна.  Үүний дараагаар УИХ-ын нэгдсэн чуулганаар уг хууль болон бусад хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж