”Ялагчдын цуваа-Улаанбаатар” моно жүжгийн фестиваль болно

Хуучирсан мэдээ: 2016.07.21-нд нийтлэгдсэн

”Ялагчдын цуваа-Улаанбаатар” моно жүжгийн фестиваль болно

"Ялагчдын цуваа-Улаанбаатар 2016" моно жүжгийн олон улсын фестиваль наймдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Улсын драмын эрдмийн театрт болно.

Энэхүү фестивальд Польш, Армен, Орос, Англи, Монголын уран жүжигчид оролцож, уран бүтээлээ толилуулах бөгөөд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын моно жүжгийн төвөөс Улсын драмын эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Соёл урлагийн их сургуультай хамтран жил бүр зохион байгуулдаг юм.

Тус наадамд УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Баясгалан "Би Эдит Пиаф" жүжгээрээ 15-ны 19:00 цагт оролцох бол Польшийн жүжигчин Виолета Комар "Дива" /16-ны 19:00 цагт/, Армяны жүжигчин Арам Ованнисян "Үзэсгэлэнт Ара" /17-ны 19:00 цагт/, Оросын жүжигчин Наталья Носова "Би нохой" /18-ны 19:00 цагт/,  Английн жүжигчин Кэрил Свифт "Дэнгийн эрвээхэй" жүжгээ /19-ний 19:00 цагт/ толилуулах ажээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж