Шинэ засгийн бүтэц бүрэлдэхүүний асуудлаар УИХ өчигдөр /VII.20/ шөнө дөл болтол хуралдсан бөгөөд хуулийн дагуу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимаа 14 хоногийн хугацаанд бүрдүүлсэн байх ёстой.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний шинэ төсөлд Засгийн газрын тохируулагч агентлаг 10, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 17 ажиллахаар тусгасан бөгөөд Шийдлийн Засгийн газрын үед нэгтгэж Гааль, татварын ерөнхий газар болгосныг болиулж, Гаалийн ерөнхий газар(ГЕГ) болон Татварын ерөнхий газар(ТЕГ) хэмээн хоёр хуваан ажилууллахаар болоод байгаа.
Шинэ засагт сайд хийх, үгүйдээ л дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болчих сонирхолтой горилогчид МАН-д олон байна. Сайдуудаа Ерөнхий сайд нь эцэслэн тодруулаагүй байхад агентлагуудыг толгойлох гэсэн хүмүүс намынхаа удирдлагуудын наана, цаана нь гүйх болсон гэнэ.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний шинэ төсөлд Засгийн газрын тохируулагч агентлаг 10, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 17 ажиллахаар тусгасан бөгөөд Шийдлийн Засгийн газрын үед нэгтгэж Гааль, татварын ерөнхий газар болгосныг болиулж, Гаалийн ерөнхий газар(ГЕГ) болон Татварын ерөнхий газар(ТЕГ) хэмээн хоёр хуваан ажилууллахаар болоод байгаа.
Тэгвэл Гаалийн ерөнхий газарт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Дорнод аймгийн Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.Винтовыг зүтгүүлж байгаа аж. Харин НИТХ-ын дарга Ц.Сандуй Улаанбаатар хотын Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Д.Гантугийг томилуулахаар хөөцөлдөж байгаа гэсэн мэдээлэл байна.
Харин Татварын ерөнхий газрын дарга хоёр ч хүний нэр дуулдаж байгаа бөгөөд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өмнө нь татварын албыг удирдаж байсан Л.Зоригтыг, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар н.Заяабалыг зүтгүүлж байгаа бололтой.
Б.БАТ