Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган өнгөрсөн Баасан гаригт /2016.07.15/ гарсан төрийн эргэлт хийх оролдлогоос үүдэн тус улсад гурван сарын хугацаатай онц байдал зарлалаа.
Хэрэг явдалтай холбоотойгоор баривчилсан хүмүүсийн тоо 10,000 хүрсэн бөгөөд одоогийн байдлаар 600 сургуулийг хаагаад байгаа аж.
Тэрбээр “Арми доторх бүх вирусыг бид устгах болно” хэмээн хатуу мэдэгдсэний сацуу “Энэ бүхэн ардчилал, эрх чөлөө, хуулийн эсрэг авч буй арга хэмжээ биш юм” гэдгийг онц байдал зарласнаа мэдэгдэх үеэр онцлон тэмдэглэжээ.
ТУРК УЛСАД ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР:
- Боловсролын салбарын 15,200 ажилчныг ажлаас нь халсан.
- 21,000 багшийн багшлах эрхийг цуцалсан.
- 1,577 их, дээд сургуулийн захирал, удирдлагыг ажлаас нь чөлөөлсөн.
- 8,000 цагдаагийн албан хаагчийг ажлаас нь халсан.
- Ерөнхий сайдын ажлын албаны 257 хүнийг халсан байна.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: BBC