Альба ээж болоход бэлэн

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Альба ээж болоход бэлэн

Холливудын алдарт жүжигчдийн нэг Жессика Альбагийн хувьд хамгийн ихээр нандигнан эрхэмлэж явдаг гурван зүйл байдаг нь түүний гурван настай охин О’нор Мери, нөхөр Кэш Воррен мөн Холливуд гэнэ. Тэрбээр “Латино” сэтгүүлийн ирэх наймдугаар сарын дугаарт өгсөн ярилцлагадаа “Би охиноо төрүүлснээс хойш хэсэг хугацаанд охиноо орхиод хаашаа ч гарч чаддаггүй байлаа. Охиныхоо живхийг солихоос эхлээд хооллох, асрах гээд тун завгүй байдаг байсан ч ажил, уран бүтээлдээ шамдаж бүгдийг амжуулсаар ирсэн. Би хийж байгаа бүхэндээ дуртай. Шаардлагагүй тохиолдолд би охиноосоо хэзээ ч холдохгүй. Өмнө нь ажил маань миний хувьд бүх зүйл минь байсан бол одоо гэр бүл маань юу юунаас илүү үнэтэй” гэжээ. Тэрбээр одоо хоёр дахь бяцхан үрээ угтаж авахаар бэлтгэж байгаа бөгөөд өмнөх жирэмслэлтээ бодвол харьцангуй тайван, бэлтгэлтэй байгаа гэнэ.

Б.Энх

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж