Бүлгийн хуралдаан дуусав

Хуучирсан мэдээ: 2016.07.20-нд нийтлэгдсэн

Бүлгийн хуралдаан дуусав

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар /2016.07.20/ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Бүлгийн хурал дууссан бөгөөд одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Залгуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах чиглэл барьж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийг өргөн мэдүүлэхдээ 13 яам, 16 сайдтай байхаар тусгасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс зарим яамыг татан буулгаж, өөр яаманд хавсарга болгосон нь эдийн засгийн хараат байдлаас ангид байх бодлоготой зөрчилдөж буйн зэрэгцээ үндсэн чиглэлийн яамдын тоог нэмсэн нь давхар дээлтэй сайд нэмэх боломжийг бий болгож байна гэж үзсэн. Иймээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг дахин зөвшилцөх хариуг өгсөн ч МАН сөрж, хүч түрэн батлах болоод байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж