Ц.Энхбаяр эмнэлэгт хүргэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Ц.Энхбаяр эмнэлэгт хүргэгдлээ

2008 оны долдугаар сарын 1-нд хүүгээ буудуулж алдсан хохирогч, “Гал үндэстэн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаярын биеийн байдал гэнэт муудсан учраас “Урьдчилан хорих” төвөөс өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд албадан хүргэжээ. Түүнийг одоо тус нэгдлийн сэхээн амьдруулах тасагт эмчилж байна. Ц.Энхбаяр зургадугаар сарын 23-ны өдөр жагсаал цуглаан байгуулсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхийн захирамжаар “Урьдчилан хорих” төвд саатуулагдаад байсан юм. Өөрийг нь хорьсонд эсэргүүцсэн тэрбээр 13 хоногийн өмнөөс өлсгөлөн зарлаад байсан. Улмаар Ц.Энхбаяр сүүлийн 81 цагийн турш хуурай өлсгөлөн зарласан бөгөөд өчигдрөөс биеийн байдал нь гэнэт муудсан байна. Түүний эхнэр энэ асуудалд анхаарлаа хандуулахын хүсч Ерөнхийлөгчид хандаад байгаа билээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж