Онгоцны бүхээг дэх шинэ шийдлүүд

Хуучирсан мэдээ: 2016.07.20-нд нийтлэгдсэн

Онгоцны бүхээг дэх шинэ шийдлүүд

Panasonic-ийн шинээр нэвтрүүлсэн систем нь зорчигчдыг онгоцонд мобайл төхөөрөмжүүдээ ашиглан  цагийг зугаатай өнгөрөөх боломжийг бүрдүүлжээ.

Мобайл технологийн компаниуд аль хэдийн нислэгийн салбарт нөлөөгөө тогтоож эхэлж байгаа бөгөөд цахим тасалбараас эхлээд бизнес ангиллын төрөлд шинэ шинэ алхмуудыг хийсээр байгаа аж.

KLM- (Голландын авиа компани) гэх мэт компаниуд онгоцонд суух тасалбар болон нислэгийн талаарх мэдээллийг Фэйсбүүк мессенжереер илгээдэг болсон аж.

Нидерландад үйлчилгээнд нэвтрүүлсэн AirFi гэх wifi-ийн шийдэл нь нислэгийн турш хямд зардлаар цагийг зугаатай, үр дүнтэй өнгөрүүлэх боломжыг бүрдүүлж байгаа аж.

ОНГОЦНЫ ТӨГС СУУДАЛ

Кантас авиа компани энэхүү виртуал бодит байдлын мэдрүүлсэн VR төхөөрөмжийг Австрали болон Лос Анжелес чиглэлийн нислэгийн нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод эхний ээлжид санал болгосон нь эерэг үр дүнг авчирсан байна. Тав тухтай байдал бол онгоцны бүхээгийн хамгийн гол шалгуур байдаг аж.

LED гэрлийн тохиргоо нь шөнийн нислэгийг горимд шилжсэнээр цагийн зөрүүнээс үүсдэг нойрны асуудлыг нааштайгаар шийдэж өгсөн аж.

УНТЛАГЫН ӨРӨӨНҮҮД

Air Lair-ийн унтлагын ор нь зорчигчдыг гэрэл, дуу чимээний тохиргоотой чамин “үүр”-энд тав тухтай нисэхийг санал болгож байгаа аж. 

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж