Cactus de Cartier ордны шинэ үнэт эдлэлүүд

Хуучирсан мэдээ: 2016.07.20-нд нийтлэгдсэн

Cactus de Cartier ордны шинэ үнэт эдлэлүүд

Далаад оны стиль эргэн сэргэж байгаа нь загварын ордны дизайнеруудыг шинэчлэлд уриалан дуудаж байна. Өнөөдөр хэдэн том турмалин, очир эрдэнэ  чулуугаар хол явахгүй болов. Жилдээ ядаж нэг удаа үйлчлүүлэгчдээ алмайруулсан дэгжин цуглуулга гаргах хэрэгтэй болов. Энгийн бөгөөд нарийн, үзэсгэлэн төгс загварыг шаардаж байна.

Cartier ордны маргад эрдэнийн болон хризопраза чулууны ногоон өнгө голлосон шигтгээ нь зуны хөнгөмсөг бас ганган стилийг шууд л харуулж буй.

Бугуйвч: шар алт, хризопраза, мана, маргад эрдэнэ, очир эрдэнэ

Бугуйвч, маргад ба очир эрдэнэ, шар алт

Бөгж: шар алт, очир эрдэнэ

Хүзүүний зүүлт, шар алт, маргад, очир эрдэнэ

Cactus de Cartier шинэ цуглуулгаа олон өнгийн болон дан нэг өнгийн гэсэн хоёр янзаар бүтээжээ. Олон өнгөнд нь маргад эрдэнийн ногоон өнгийг хризопраза  эсвэл мана чулууны өнгөтэй хослуулжээ. Дагнасан өнгөнд шар алт тэргүүлэн очир эрдэнийн гялбаагаар нэмэрлэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж