Хоёр долоо хоногийн дараа Бразилийн Рио де Жанейро хотноо эхлэх зуны олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг өнөөдөр үдэн гаргах ёслол Чингисийн талбайд 11.30 цагт болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо, Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Паралимпийн хороо, Спортын холбоодын удирдлага, олимпийн медальтнууд, олимпод оролцох Үндэсний шигшээ бгийн тамирчид, дасгалжуулагчид уг ёслолд оролцоно.
Монголын баг энэ удаагийн Риогийн олимпод өмнө байгаагүй өрнө бүрэлдэхүүнтэй оролцох гэж байгаа. Монголоос 50 орчим тамирчид олимпийн наадамд оролцох эрхээ аваад байгаа юм.
А.ШАРАВ