Хуучирсан мэдээ: 2016.07.20-нд нийтлэгдсэн

АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотод орших 19 мянган хүний багтаамжтай  “Хонда” төв хөөрч догдолсон охид, залуусаар дүүрчээ. Тэд Өмнөд Солонгосын алдарт “Bigbang” /Агуу тэсрэлт/ хамтлагийг үзэхээр цугласан аж. Шахцалдан орилолдох охид, залуусын зарим нь уйлж байх аж. Тэднийг харсан дуу бичлэгийн студийн захирал Жое “Backstreet Boys” хамтлаг ид алдаршиж байсан үеийг санагдуулж байна. Өмнөд Солонгосын таван залууг хараад олон охид уйлж байна” хэмээн ярьжээ. Орчин цагт дэлхийн залуусыг хуйлруулж буй хөгжмийн урсгал нь К-поп буюу солонгосын поп дуучид болоод байна.

Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамгийн алдартай хамтлаг “Bigbang”өнгөрсөн жил 44 сая ам.долларын орлого олсноор жинхэнэ тэсрэлт хийжээ. Тэдний орлогын хэмжээ АНУ-ын бүх эрэгтэй хамтлаг, дуучдыг давж гарчээ. Тухайлбал, “Bigbang” хамтлаг “Maroon 5” хамтлагаас даруй 11 сая ам.долларын илүү орлого олсноор“Форбес” сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтад багтсан байна. Энэ талаар хамтлагийн ахлагч Квон Жи-Юун /G-Dragon / “Бид Maroon 5-аас илүү орлого олсон гэж үү? Би мэдээгүй юм байна. Бидний санхүүг ээж барьдаг” хэмээн даруухнаар хариулжээ.

Ерөнхийдөө, хамтлагийн санхүүгийн ихэнх хувийг“ээж” гэгдэх менежер нь захиран зарцуулдаг аж. “Bigbang” хамтлагийн хөшигний ар дахь эзэн нь “YG” энтертайнментийг үндэслэгч Ян Хюн Сук юм. 630 сая ам.долларын жилийн орлоготой“YG” энтертайнментийн захирал тэрбээр авъяастан шалгаруулах агентлаг, дуу бичлэгийн студи эзэмшиж, хамтлаг дуучдын тоглолтыг санхүүжүүлэхээс гадна хувцас загвар, кино ертөнцийн салбарт хүртэл байр сууриа олсон нэгэн. “YG” энтертайнмент“Bigbang” хамтлагийг гаргаж ирснээр Азид төдийгүй олон улсад охид, залуусын дунд “солонгос солиорлыг” бий болгосон юм.

“Bigbang” хамтлагийн охидын хувилбар болох “2NE1” хамтлагч мөн олон улсад тэсрэлт хийж чадсан юм. “2NE1” хамтлагийн охид Ники Минажтай хамт “Adidas” брэндийн сурталчилгаанд тоглосон нь тэдний хэр алдар нэртэй болсныг илтгэнэ. Түүнчлэн “YG” энтертайнментийн өөр нэг дуучин “Psy” гэх махлаг залуугийн “Gangnam Style” дууны клип YouTube-д хэдэн тэрбум хандалт авснаар хамгийн их үзэгдсэн видео бичлэг болсон юм. Өмнөд Солонгосын хамтлаг дуучид сүүлийн 10 жилийн дотор л дээрх амжилтад хүрч чаджээ. Тэдний амжилтад төр засгийн дэмжлэгээс гадна смарт технологийн хөгжил их хувь нэмрээ оруулсан аж. Хүн бүр смарт гар утас, таблет ашиглах болсноор хамтлаг, дуучдын орлого мэдэгдэхүйц өсч, үүнийгээ дагаад оюуны эрхийн асуудал ч сайжирчээ.

Солонгосын хойгт 1950-1953 оны хооронд үргэлжилсэн дайны дараа БНСУ-д америкчуудын нөлөө их байсан. Өмнөд Солонгост америк цэргүүд байнга байрших болсноор орон нутгийн иргэдэд Барууны поп дуу, рок-н-роллыг анх танилцуулжээ. Улмаар1990-ээд онд Европын электроник хөгжим, америкчуудын хип хоп урсгалыг Азийн уламжлалт төрөлтэй хослуулснаар орчин цагийн Солонгос поп бүрэлдсэн байна. Энэ үед Ян Хюн Сук попын хаан Майкл Жексоны бүжгийн хөдөлгөөнийг дууриан сургуулилт хийдэг байв. Тэрбээр 1992 онд дуучин Со Тэйжитэй хамтран гурван хүний бүрэлдэхүүнтэй “Seo Taiji and Boys” нэртэй хамтлагийнг үүсгэн байгуулжээ. Тэдний анхны хит нь “Би мэднэ” нэртэй дуу “Rolling Stone”-ийн жагсаалтад бүх цаг үеийн хамгийн шилдэг хөвгүүдийн хамтлаг гэх алдрыг авчирчээ. Хамтлагийн нэр алдар хамгийн өндөр байх үе буюу 1996 онд Ян Хюн Сук хамтлагаасаа гарч К-попыг үйлдэрлэгч“YG”-г үүсгэн байгуулжээ. Тус энтертайнментын анхны айдол нь Квон Жи-Юун /G-Dragon/ байв. Квон Жи-Юун 12 настайгаасааДон Ён Бэгийн хамт /Taeyang/Ян Хюн Сукийн заавар, сургалтан дор “Bigbang” хамтлагийн үндэс болжээ. “Bigbang” хамтлаг 2006 онд анхны дуугаа цацсанаас хойш нийт зургаан цомог гаргасны дөрөв нь япон хэл дээр. Цомгоо япон хил дээр гаргаснаар тус улсын зах зээлд нэвтрэхэд том түлхэц болжээ. Удалгүй, “YouTube” сайт тэднийг дэлхий дахинд таниулж, алдаршуулсан байна.

“YG”энтертайнментын орлогын 25 хувийг л цомгийн худалдаа эзэлдэг бол үлдсэн нь авъяастан шалгаруулах агентлаг, кино, хувцас загвар зэргээс бүрддэг байна.Тус энтертайнмент хамтлаг дуучдын тоглолтыг амжилттай зохион байгуулснаар багагүй мөнгө олдог. Тухайлбал, сүүлд “Bigbang” хамтлагийн “Made” аялан тоглолтоос гэхэд хот болгоноос дунджаар 2.6 сая ам.долларын тасалбарын орлого цуглуулжээ. Хамтлагийн тоглолт эхлэхээс бүтэн өдрийн өмнө шүтэн бишрэгчид нь цэнгэлдэхийн гадна цугласан байдаг аж.

Өмнөд Солонгосын орлогын 40 хувь нь К-поп бүрдүүлж байгаа бол Япон 36, Хятад 20 хувийг энтертайнмент салбараас цуглуулж байна. Барууны брэндүүд ч тэднийг сонирхох нь нэмэгджээ. Жишээлбэл, “LVMH” 2014 онд “YG” энтертайнментын хувьцааны 12 хувийг 80 сая ам.доллараар худалдан авсан байна. Мөн Өмнөд Солонгосын Засгийн газраас хэрэгжүүлсэн энтертайнмент төслөөс 100 сая ам.долларын санхүүжилт авсан байна.

ЭХ СУРВАЛЖ: ФОРБЕС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж