Триатлоны УАШТ Өгийнуурт болно

Хуучирсан мэдээ: 2016.07.19-нд нийтлэгдсэн

Триатлоны УАШТ Өгийнуурт болно

Триатлоны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 29-31-нд Архангай аймгийн Өгийнуурт болох гэж байна. Спорт сонирхогчдыг Өгийнуурын хөвөөнд цуглуулдаг триатлоны тэмцээнд энэ жил хувийн уралдаануудаас гадна багийн буухиа, акуатлоны (гүйлт-сэлэлт-гүйлт) төрөл нэмэгджээ.

Дэлгэрүүлбэл, тэмцээнийг эрэгтэй элит, эмэгтэй элит, хөвгүүд болон сонирхогчид гэсэн ангиллаар явуулах бөгөөд хөвгүүдийн ангилалд 1999-2001 онд төрсөн оролцогчид өрсөлдөх юм. Сонирхогчид 18-24, 25-34, 35-44, 45-аас дээс гэсэн насны ангилалд эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр уралдана.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж