Засгийн газрын харьяа 11-11 төвд өнөөдөр 60 гаруй иргэн хандаж, гомдол хүсэлт ирүүлжээ. Энэхүү гомдолд хийсэн ажлын хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй байгаа, мөн Эрдэнэс тавантолгой ордод эзэмшиж буй хувьцааныхаа 30 хувийг бэлнээр авах болж, хүсэлт гаргасан ч өнөөдрийг хүртэл гар дээрээ мөнгө аваагүй. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлд суралцагчдын 70 мянган төгрөгийг хэзээ олгох, эхийн одонгийн мөнгө олгохгүй байгаа шалтгаанд хариу авах. НӨАТ-ын сугалаагаар өнгөрсөн тавдугаар сард 100 мянган төгрөг хожсон боловч өнөөг хүртэл авч чадалгүй хоёр сар болж байна гэхчлэн халамж, цалин хүссэн гомдол шил даран үргэлжилж байна. Энэхүү гомдлыг сийрүүлье.
№1607192530 Сэлэнгэ аймгийн Хаан банкинд 1072 хувьцааны мөнгө авах гэж өнгөрсөн зургадугаар сард бүртгүүлсэн боловч одоо болтол орж ирэхгүй байна. Энэ ямар учиртай юм бэ.
№1607196430 Сэлэнгэ аймгийн МСҮТ-ийн оюутны 70000 төгрөг хэзээ буух вэ. Яаралтай тодорхой мэдээлэл иргэнд өгнө үү.
№1607192540 Эхийн одонгийн мөнгө олгохгүй байна. Энэ ямар учиртай юм бэ.
№1607193251 өнгөрсөн тавдугаар сард НӨАТ-ын сугалаагаар 100.000 төгрөг хожсон боловч одоо болтол мөнгө орохгүй байна. Энэ ямар учиртай юм бэ.
№1607193316 Дундговь аймгийн Засаг дарга нь аймгийн төв дээр чулууны ажил, плитаны ажлыг сар гаруй хийлгэсэн боловч одоо болтол цалин мөнгө өгөхгүй байна. Энэ асуудлыг шалгаж шийдэж өгнө үү.
№1607198982 Төв аймгийн МСҮТ-ийн 70.000 төгрөг одоо болтол орохгүй байна. Энэ ямар учиртай юм бэ. Мэдээлэл өгнө үү.
№1607193568 1072 хувьцааны мөнгө орохгүй байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү.
№1607193120 Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд Аж үйлдвэрийн яамнаас хуваарилсан бичил төслийн санхүүжилтыг Хөгжлийн банк олгохгүй байна. Тухайн асуудлаар тоймтой хариу өгч шийдвэрлэнэ үү.
№1607191074 Дүнжингаравт байрлах Иргэний бүртгэл мэдээллийн төвийн нэг цонхны үйлчилгээнд гадаад паспорт захиалах гэж 3 цаг хүлээж байна. 3-н цаг болоход 3-хан хүнд үйлчилж байна. Тухайн асуудлыг шийдвэрлэж өгнө үү.
№1607198920 Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын далан давхраас Баянхошуу ордог баруун талын урсгал зам дээр том нүх гарсан байна. Яаралтай арга хэмжээ авч засаж өгнө үү.
№1607193100 Шүдний төвд төлбөр төлж эмчилгээ хийлгэсэн. Гэтэл тухайн эмчилгээ хийсэн шүд нь өвдсөн тул дахин хандтал цаг байхгүй дараа ир гэсэн. Дахин хандахад тухайн эмчилсэн эмч нь амралтаа авсан тул дахин мөнгө төлж эмчилгээ хийлгэ гэж байна. Тухайн асуудлаар гомдолтой байгаа тул арга хэмжээ авч иргэний хохирлыг барагдуулна уу.
№1607195110 Тэгш СӨХ нь саяхан дээврийн засварын ажил хийлгэж байна гэсэн боловч ямар ч нэмэргүй дээврээс бүр илүү ус гоождог боллоо. Хэлэх бүрд нэг бол мөнгө байхгүй эсвэл удахгүй засуулна гэсээр 3 жил болж байна. Энэ асуудлыг СӨХ хариуцна гэдэг боловч манай гэрийг битгий хэл дээврээ ч олигтой засаж, чадахгүй байна
№1607187558 Хулгай хэрээс хэтэрлээ. Алдах ёстой юм шиг, авах ёстой юм шиг ёс болж тогтжээ. Цагдаа нь “Өө зурагт уу, утас уу, тэгүүл олддоггүй юмаа” гэх аястай. Бүүр хэвшил болсон байна. Гэтэл олох чадвартай мөрдөн байцаагч байдаггүй юм бол техникийн шийдэл бий шүү. Яагаад ашиглаж болдоггүй юм бэ?
№1607186915 Увс аймгийн Тариалан сумаас түргэн тусламж дуудтал бензин байхгүй тул өвчтөнийг өөрөө ир гэж байна. Ямар учиртай вэ.
№1607188048 Гадаад хэргийн яамны харьяа Дипломат байгууллага үйлчилгээ аж ахуйн газар нь ажилчдаа албан тушаал бууруулж тухайн албан тушаалын оронд шинэ хүн томилж тухайн хүмүүстээ байр олгож байна. Гомдолтой байгаа тул шалгаж өгнө үү гэжээ.
Г.ХОРОЛ