Трампийн эхнэр Меланиа Трамп Даваа гарагт анхны улс төрийн илтгэлээ тавилаа. Уг илтгэлийг тавихын тулд тэрбээр хэдэн долоо хоногийн турш хамгийн туршлагатай гэсэн илтгэгч нараар баг бүрдүүлэн ажилласан байна.
Тэрээр нөхрийгөө авьяаслаг, эрч хүчтэй удирдагч бөгөөд Цагаан ордны тэргүүлэгчээр сонгогдвол АНУ-ыг хагаралдуулах бус нэгтгэх болно хэмээжээ.
Словени гаралтай гоёл чимэглэлийн дизайнер, загвар өмсөгчийн тавьсан энэхүү илтгэлийн зарим хэсэг нь одоогийн тэргүүн хатагтай Мишель Обамагийн 2008 онд ерөнхийлөгчийн сонгуульт ажлын үеэр тавьж байсан илтгэлтэй төстэй байсан хэмээн түүнийг олон хүмүүс буруутгасан аж. Харин Трампын сонгуулийн ажлын хэсгээс энэ талаар ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Илтгэлийн эхний нэг минутыг Трампыг хувь хүн талаас нь танилцуулсны дараа Клевлэнд хотын Үндэсний томоохон хурлын танхимд хуралдсан олон ухайлан хүлээн авсан аж.
“Би Трамптай хамт 18 жилийг өнгөрүүлэхдээ түүнийг эх орондоо хичнээн хайртай болохыг мэдэрсээр ирсэн, тэр ширүүн байх үедээ ширүүн байж чаддаг шигээ маш шударга, хайр халамжтай нэгэн. Трамп бүх Америкчуудад сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсдэг” хэмээсэн аж.
Нью Йоркийн бизнесмэнээс улстөрч болсон Трамп төрийн тэргүүнээр сонгогдвол мусульман шашинтнууд болон хууль бус цагаачлалтай сая, сая хүмүүсийг АНУ-аас хөөж гаргана хэмээсэн нь маш хатуу шүүмжлэлийг араасаа дагуулсан юм. Мөн улстөрийн эмэгтэй зүтгэлтнүүд болон сэтгүүлчдийг доромжилсон нь түүний имижийг “хэрцгий” болгосон аж.
Харин түүний эхнэрийн тавьсан 15 минутын илтгэл нь Трампын эл имижийг зөөлрүүлэх гэсэн оролдлого байсан аж.
Түүний гол өрсөлдөгч Хилари Клинтон Трампыг улс төрийн ямар ч туршлагагүйгээс гадна АНУ-ыг арьс өнгө, үндэс, ёс заншил, шашинаар нь хагаралдуулах болно хэмээн үзэж байгаа.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: REUTERS