Монголд анх удаа Сонирхогчдын сүмо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тэмцээн долдугаар сарын 30, 31-нд "Буянт-Ухаа" спортын ордонд болно.
Сонирхогчдын сүмогийн ДАШТ-ий тасалбар болон тэмцээний зурагт хуудсыг Их аварга Хакүхо М.Даваажаргалын зургаар чимэглэжээ.
Эх орондоо болж буй сонирхогчдын ДАШТ-ийг Японы мэргэжлийн сүмо бөхөд хүч үзэж буй сүмочид маань ирж сонирхон, тамирчдаа дэмжих аж. Түүнчлэн ДАШТ-ий үзэгчдийн дундаас азтан тодруулж, дараах супер шагналуудыг өгөхөөр зэхжээ.
Та сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ үзэж, бөхчүүдээ дэмжин, мэргэжлийн сүмо бөхөд зодоглож буй сүмочидтой нүүр тулан уулзахын сацуу азтан болбол дараах бэлгүүдийг хожих боломжтой.
АЗТАНУУДЫН ХОНЖВОР
- 5 азтан – Samsung Galaxy S7
- 6 азтан – Их аваргын кеншо /Давааны бооцооны мөнгө/
- 10 азтан – Аки башё үзэх аялалын эрх;
- Супер азтан – Land Cruiser PRADO маркийн АВТОМАШИН хожих боломжтой.
ДАШТ-ий тасалбарын захиалгыг долдугаар сарын 16-наас эхлэн авч эхэлсэн. Хэрэв та тасалбар захиалах бол дараах утсаар холбогдоорой.
Утас: 88112920, 80402920
Тасалбарын үнэ: 20000 төгрөг
Б.ЭНХ