Якутск хотын тэнгэрт мандсан төрийн далбааг хүлээлгэн өгнө

Хуучирсан мэдээ: 2016.07.19-нд нийтлэгдсэн

Якутск хотын тэнгэрт мандсан төрийн далбааг хүлээлгэн өгнө

“Азийн хүүхдүүд” спортын олон улсын VI наадамд Монголын баг тамирчдын мандуулсан тугийг маргааш Чингисийн нэрэмжит талбайд /2016.07.20/ хүлээлгэн өгнө. “Азийн хүүхдүүд-2016” спортын олон улсын VI наадамд амжилттай оролцсон тамирчид 14 алт, есөн мөнгө, 25 хүрэл нийт 48 медальтай эх орондоо өчигдөр /2016.07.18/ ирсэн билээ. Дэлхийн 37 орны баг тамирчдаас ОХУ, Казахстан улсын дараа жагссан бөгөөд “Азийн хүүхдүүд-2020” спортын олон улсын наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг Монгол улс хүлээн авсан байна. Тэгвэл энэ наадмаас анхны чөлөөт бөхийн 52 кг-ын жинд алтан медаль хүртсэн Б.Хонгорзул “Рио-2016” олимп, паралимпийн наадамд оролцох ах эгч нартаа хандан үг хэлж, төрийн далбааг хүлээлгэн өгөх гэнэ. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Рио-2016” зуны олимпийн XXXI, паралимпийн XV наадамд оролцох баг бүрэлдэхүүнд амжилт хүсч, ОХУ-ын Якутск хотын тэнгэрт мандсан төрийн далбааг “Рио-2016” зуны олимпийн наадамд оролцох Монголын төлөөлөгчдийн тугч, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Тэмүүлэнд гардуулан өгөх юм байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж