МХБХ-ны солилцооны цонх нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

МХБХ-ны солилцооны цонх нээгдлээ

Монголын хөлбөмбөгийн холбоо дотоодын уралдаан тэмцээнийг сонирхолтой болгох, клубын үйл ажиллагааг сайжруулах, тамирчдын өрсөлдөөн, ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс жилд хоёр удаа солилцооны цонх нээхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл энэ жилийн зуны солилцооны цонх энэ сарын 1-15-нд үргэлжилж байгаа бөгөөд клубууд ч нэлээд ач холбогдол өгч, багаа чанаржуулж байна. Тухайлбал, “FC Ulaanbaatar” клуб Хойд Солонгос улсын ДАШТ-д оролцож байсан хоёр тамирчинг авахаа мэдүүлсэн бол “Улаанбаатар” дээд сургуулийн баг ОУХМ Б.Буман-Учралаар туршлагаа нэмэгдүүлэхээр шийдвэрлэж байгаа сурагтай. Ийнхүү хэн гэдэг тамирчин хэдэн төгрөгөөр шилжилт хөдөлгөөн гаргах нь долдугаар сарын 15-наар тодорхой болно. Ингэснээр “Нийслэл лиг” тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд улам сонирхолтой болох нь дамжиггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж