Дэлхийн банкны ерөнхий эдийн засагчийн байр суурийг Нью-Йоркийн их сургуулийн 60 настай профессор Пол Ромер эзэлнэ гэж Reuters учир байдлыг мэдэх эх сурвалжийн мэдээнд тулгуурлан зарлажээ. Энэ тушаалд тэрбээр долдугаар сарын 31-нд тэтгэвэртээ гарах 64 настай Каушик Басаг орлон томилогдох гэнэ.
Пол Ромер нь Роберт Лукасын хамт “Лукас-Ромерийн” загвар гэгддэг эдийн засгийн эндогенийн өсөлтийн онолыг үүсгэн бүтээжээ. Тэр загварын дагуу эдийн засгийн өсөлтийн үндсэн хүчин зүйл нь бүтээл дэх шинжлэх ухааны судалгаа мөн хүний капиталд хийсэн хөрөнгө оруулалт аж.
Ромер, Лукасын онолоор хүний капиталтай, шинжлэх ухааны хөгжилтэй эдийн засаг нь тэр бүгд байхгүй эдийн засгаас урт хугацааны ирээдүйд өсөх магадлалаар өндөр болдог. Урт хугацааны явцад эдийн засгийн өсөлтийг шинжлэх ухааны судалгаанд татаас өгөх улс төрийн аргаар гаргаж болно гэж тэд үздэг.
Пол Ромер бол Калифорни мужийн захирагч асан Рой Ромерийн хүү юм. Дэлхийн банк, ОУВС хоёр дэлхийн эдийн засгийн дэлхийн эдийн засгийн өсөлт сул байгаад зовинодог.
Зургадугаар сард Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн өсөлтийг энэ онд 2,4 хувиар нэмэгдэнэ гэж өмнөх дүгнэлтээ сулруулан дүгнэсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР