Бусад хувцсаа гэртээ мартчихсан юм болов уу?

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Бусад хувцсаа гэртээ мартчихсан юм болов уу?

Кэмбрижийн гүнгийн эхнэр Кэтерин Мидлтон нэг өмссөн хувцсаа дараалан гурван өдөр өмсдөг мода дэлгэрүүлэв. Тэрбээр Канадад хүрэлцэн ирэх үедээ өмссөн “Reiss” брэндийн даашинзыг өмнө нь гадуур зугаалахаар гарахдаа, дараа нь хуриманд оролцох үедээ өмсч байсныг сэтгүүлчид онцлон бичиж сенсаацлахыг оролдож байсан. Гэвч энэ бол гайгүй хэрэг. Бүр сонирхолтой нь Кэйт Канадад хийж буй айлчлалынхаа өдрүүдэд нэг жинстэйгээ гурав хоножээ. Тэрээр “J” брэндийн хөх өнгөтэй деним жинсээ бараг тайлалгүй өмсч явсаар гэртээ харих нь холгүй байгаа нь эрхгүй сэтгүүлчдийн дуранг булааж, бичих сэдвийнх нь тоог нэгээр нэмэрлэж өгчээ.

Кэйт эхлээд долдугаар сарын 4-ний өдөр хөх өнгийн бариу деним жинсээ юүдэнтэй хүрэмтэй хослуулан өмссөн бол удаахь өдөр нь задгай энгэртэй цамц, пүүзтэй хослуулж дахин өмсчээ. Гэвч гурав дахь өдөр нь буюу долдугаар сарын 6-ны өдөр дахиад л өнөөх жинсээ 595 ам.долларын үнэтэй “Smythe” брэндийн хүрэмтэй хослуулан өмсч орхисон нь сэтгүүлчдийн хурууг загатнахгүй байхын аргагүйд хүргэжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж