Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хуралдааныг өнөөдөр 18.00 цагт товлосон ч 19:30 цагийн үед эхэллээ. ҮЗХ-ны хуралдаан 139 гишүүний ирцтэй хуралдаж эхэлжээ. ҮЗХ нь нийт 210 гаруй гишүүнтэй. Иймээс өнөөдрийн хуралдаанд ирсэн гишүүдийн ирц 50 гаруй хувьтай байна гэсэн үг юм.
Уг хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
1-рт, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл,
2-рт, Ардчилсан намын даргыг томилох тухай,
3-рт, Намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах,
4-рт, Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай,
5-рт, Ардчилсан намын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай,
6-рт, Ардчилсан намын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах
Г.ДАРЬ