ҮЗХ-ны гишүүд цуглаж байна

Хуучирсан мэдээ: 2016.07.18-нд нийтлэгдсэн

ҮЗХ-ны гишүүд цуглаж байна

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хуралдааныг өнөөдөр 18.00 цагт товлосон. Одоогоор хуралдааныг эхлүүлэх ирц яагаа ч үгүй, гишүүд нь дөнгөж цуглаж эхэлж байгаа юм. ҮЗХ нь нийт 210 гаруй гишүүнтэй.

Энэ удаагийн ҮЗХ-ны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Үүнд:

1-рт, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл,

2-рт, Ардчилсан намын даргыг томилох тухай,

3-рт, Ардчилсан намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах,

4-рт, Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай,

5-рт, Ардчилсан намын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай,

6-рт, Ардчилсан намын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж