АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын хаалтад зориулсан тоглолт өнөөдөр /2016.07.18/ Чингисийн нэрэмжит талбайд болно. Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан энэ уулзалтын хаалтын тоглолтыг “On'n Off Production” зохион байгуулж байгаа ажээ.
Тоглолт 20:30 цагаас эхлэх бөгөөд Гавьяат жүжигчин Т.Ариунаа болон "Fire", "Киви", "Colors", “Гурван охин", "Lemons" зэрэг хамтлагууд оролцож, уран бүтээлээ толилуулах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан нар хаалтын тоглолтын үеэр үг хэлэх аж.
А.Сүрэн