Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2016.07.18-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж саяхан дууслаа.

Хуралдаанаар өнөөдөр 18.00 цагт хуралдах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг тогтсон байна. Ингээд ҮЗХ-оор,

  • 1-рт, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл,
  • 2-рт, Ардчилсан намын даргыг томилох тухай,
  • 3-рт, Ардчилсан намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах,
  • 4-рт, Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай,
  • 5-рт, Ардчилсан намын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай,
  • 6-рт, Ардчилсан намын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан “Туушин зочид” буудалд болно.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж