Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан болжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан болжээ

Төрийн өмчийн хороо долоо хоног бүрийн пүрэв гаригт хуралддаг билээ. Харин өнгөрсөн нэг сарын хугацаанд тус байгууллагын ойн баяр болж буйтай холбогдуулан дээрх хурал завсардаад байсан юм. Тэгвэл өчигдөр хорооны ээлжит хурал болж 58 асуудлыг “бөөнджээ”. Хэлэлцсэн асуудалд, “Шивээ овоо” ХК, “ТЭЦ-4”, “ТБЦДС”, “Дарханы дулааны сүлжээ”, “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн 2011 оны тодотгосон төлөвлөгөөний тухай болон “Геологийн төв лаборатори” ТӨҮГ, “Эрдэнэт ДЦС” ТӨХК, “Алтай Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийг шалгасан дүнгийн тухай зэрэг багтжээ. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яам, Сонгуулийн ерөнхий хороо, Геронтологийн төв  “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК зэрэг нийт 24 газрын үндсэн хөрөнгийг худалдах, актлах, шинээр худалдан авах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Богд хааны ордон музей, Иргэний нисэхийн ерөнхий газар, Соёл урлагийн хороо зэрэг 16 байгууллагад автомашин худалдан авах, худалдах, акталж, шилжүүлэх, сэлбэгээр ашиглах зөвшөөрөл олгосон байна.

Б.УНДРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж