ОУЭХА нефтийн эрлийн дүгнэлтээ сайжруулжээ

Хуучирсан мэдээ: 2016.07.18-нд нийтлэгдсэн

ОУЭХА нефтийн эрлийн дүгнэлтээ сайжруулжээ

Дэлхийн нефтийн хадгалагдсан нөөц зургадугаар сард өмнөх сарын нийлүүлэлтийн тасалдал зогссоны улмаас өдрийн 600 мянган баррелиар  нэмэгдэж, хоногийн 96 сая баррель хүрсэн байна.

Үүний зэрэгцээ, Нефть экспортлогч орнуудын байгууллагын (ОРЕС) нефтийн  үйлдвэрлэл  өдрийн 750 мянган баррелиар дээд үзүүлэлтээсээ буурсан талаар нефтийн зах зээлийн асуудал эрхэлдэг Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) долдугаар сарын илтгэлд өгүүлжээ.

ОРЕС-т ордоггүй орнуудын нефтийн нөөц өдөрт 900 мянган баррелиар буурч, хоногийн 56,5 сая баррельд хүрсэн байв. Энэ үзүүлэлт ирэх жилд хоногийн 200 мянган баррелиар нэмэгдэх дүгнэлттэй байгаа.

Европт эрчим хүчний түүхий эдийн II улирлын тогтвортой эрэлт дэлхийн эрэлтийг жилийн  ерөнхий дүнгээр өдрийн 1,4 сая баррель хүртэл нэмэгдүүлсэн бол ирэх жилд  дэлхийн эрэлт хоногийн 1,3 сая баррелиар нэмэгдэн хоногтоо 97,4 сая баррель хүрэх төлөвтэй байна.

Сүүлийн өдрүүдэд дэлхийн нефтийн үнийн өсөлт бага зэрэг суларчээ. Зургадугаар сарын оргил үе нь  баррельд 52 ам.доллар өгсөн явдал байв. Одоо баррелийн үнэ 45-50 ам.долларын хооронд хэлбэлзэлд байна. Дэлхийн эдийн  байдал тодорхойгүй, мөн америк валютын ханш чанга байгаа нь үүний гол шалтгаан болжээ.

ОРЕС-ийн орнуудын нефть олборлолт өдрийн 400 мянган баррелиар нэмэгдэн найман жилийн  дээд хэмжээнд хүрч, хоногийн 33,21 сая баррель болжээ. Саудын Араб олборлолтоо хоногийн 10,45 сая баррельд хүргэсэн байна. Ойрхи дорнодын үйлдвэрлэгчид трендыг  дэмжсэн ба ОРЕС-ийн орнуудын нийт олборлолт өмнөх оны мөн үетэй харьцуулахад өдрийн 550 мянган  баррелиар нэмэгдсэн байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнуудад нефтийн арилжааны гэх нөөц тавдугаар сард 13,5 сая баррелиар нэмэгдэж, сарын сүүл рүү дээд  хэмжээний 3 турбум 74 сая баррельд хүрсэн байв. Зургадугаар сарын урьдчилсан мэдээгээр, дээрх хэмжээн дээр 900 мянган баррель болжээ.

Дөрөвдүгээр сараас эхлэн дэлхийн нефть боловсруулах үйлдвэрүүдийн  хүчин чадал өдөрт 1,5 сая баррель, жилийн дундажаар өдрийн 1,5 сая баррелиар  доошилжээ. Зарим орнуудад гарсан тасалдал ийнхүү нөлөөлсөн байлаа.

Энэ бүгд нь дэлхийн боловсруулалтын төвшний үнэлгээг II улиралд өдрийн 78,54 сая баррель болгон буулгасан ба мэргэжилтнүүд ийнхүү гурван жилийн дотор  анх удаагаа төвшин доошилсоныг тэмдэглэжээ. Гэхдээ III улиралд арай эерэг үнэлгээтэй. Олборлон боловсруулалт өдрийн 80,95 сая баррель болох ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж