”IMAX” Шангри Лад тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2016.07.18-нд нийтлэгдсэн

”IMAX” Шангри Лад тун удахгүй

  

“Өргөө” кино театрын “IMAX” салбар “Шангри Ла молл”-д долдугаар сарын 22-нд нээлтээ хийх гэж байна.  

Тус кино театрын нээлтийн тасалбарыг өнөөдрөөс “Өргөө 1, 2” кино театраар худалдаалах бөгөөд “Оддын аялал: Хязгаарт” киногоор нээлтээ хийх ажээ.  

“Өргөө Синема”, Канад улсын Торонто хотноо төвтэй дэлхийн кино театрын хөгжлийн шинэ үеийг тодорхойлогч IMAX корпорацитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, Улаанбаатар хотноо “IMAX”-ын хоёр дэлгэцийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Орчин цагийн кино театрын шилдэг технологи болох IMAX Монголд нэвтэрснээр, кино сонирхогчдын таашаалд бүрэн нийцэх бодит орчин бүрдүүлээд зогсохгүй, амьд дуу хөгжмийн гайхамшгийг мэдрэх юм байна.

Одоогоор дэлхий дээр энэ технологийг давж гарах хүчин чадалтай кино театр огт байхгүй аж. Тэгвэл сайн кино бүрт байх ёстой тэрхүү мэдрэмж хөглөх чадварыг IMAX хэд дахин нэмэгдүүлж үзэгчдэд хүргэдэг. IMAX бол тэр чигтээ киног дотор нь орж мэдрэхэд зориулагдсан хамгийн сүүлийн үеийн, гайхалтай технологи. Хэрвээ чи кино урлагт хайртай, түүгээр мэдрэмжээ хөглөж, тэндээс гайхамшгийг мэдрэх дуртай бол “IMAX”-ыг заавал туршиж үзэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Танд хар цагаан зурагтаас өнгөт зурагт руу шилжсэн үеийнх шиг тийм давтагдашгүй мэдрэмжийг өгч чадна.

Мөн энэ үеэр дэлхийн томоохон таван одтой, тансаг зочид буудал болох “Шангри Ла” зочид буудлынх нь дэргэдэх “Шангри-Ла молл” буюу энтертаймент төв нь нээлтээ хийх гэнэ. Үүнд дэлхийн хамгийн шилдэг брэндийн дэлгүүр, ресторан, үйлчилгээний төвүүд байрлах гэнэ.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт 57 орны 837 “IMAX” театр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай орон 58 дахь улсаар бүртгэгдээд байгаа аж. “IMAX” театр нь асар том кино дэлгэц төдийгүй, кино бүтээлийн дуу дүрс маш тод, хурц, өндөр нягтралтайгаар гарч, үзэгчид кино үзвэрийг зөвхөн үзээд өнгөрөх төдийгүй гайхамшигт кино бүтээлийн нэгэн хэсэг болсон мэт мэдрэмжийг авдагаараа ямар гайхалтай болохыг сая сая үзэгч, үйлчлүүлэгчид батлан харуулсаар байна.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж