Сайд нарын нэрс тодорч эхэлжээ. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Гадаад хэргийн сайдад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Хууль зүйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг санал болгохоор Удирдах зөвлөлийн хуралдаан руу оруулахаар болсон гэх яриа байна. Үүгээр бол таван ч давхар дээлтэй сайд тавигдаж мэдэхээр байна.
МАН сайд нараа сонгохдоо УИХ-д анх удаа сонгогдсон гишүүнийг сайдад санал болгохгүй гэдэг зарчим барьж буй аж. Гэвч сайдад нэр нь дуулдах болсон нэрс дотор МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат багтаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад дэвшихээр болсон нь өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын хамаг ажлын ачааг үүрсэн гэж үнэлж буйн илрэл бололтой.
Засгийн газрыг цомхон чадварлаг багаар бүрдүүлэх МАН-ын амлалт эрх мэдэлд хүрэнгүүт мартагдаж, 14-15 яамтай байх нь зохистой хэмээн үзжээ.
Зарчмын хувьд давхар дээлтэй сайдын тоог бууруулж, яамдын тоог цөөлнө гэсэн бодлого барина гэж байгаа ч сургаар бол бас тийм ч биш бололтой.
Засгийн газрыг цомхон чадварлаг багаар бүрдүүлэх МАН-ын амлалт эрх мэдэлд хүрэнгүүт мартагдаж, 14-15 яамтай байх нь зохистой хэмээн үзжээ. Ингэхдээ яам бүрийг дэд сайдтай байлгах шийдэлд хүрсэн байна. Мөн зарим яамдыг нэгтгэнэ. Тухайлбал, Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэх нь бараг тодорхой болсон гэх.
Г.ХОРОЛ