Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны хуралдааныг өнөөдөр хийхээр тов тогтоосон. Уг хуралдааныг 18.00 цагт “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд хийхээр болжээ. ҮЗХ-ны хурлыг хийхийн өмнө Гүйцэтгэх зөвлөл хуралдах юм байна.
Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсан шалтгаан, мөн намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. Мөн хуралдаанаас Ардчилсан намын Их хурлын товыг тогтооно. Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн зүгээс ҮЗХ-ны гишүүдийг дахин шинээр сонгох ёстой гэсэн байр суурь барьж буй. Энэ асуудал ч хөндөгдөх болов уу гэсэн хүлээлт байгаа. ҮЗХ нь 213 гишүүнтэй юм.
Их хурлаас Ардчилсан намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг тус бүр томилно. Тэр болтол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх бололтой.
Г.ДАРЬ