Математикийн дэлхийн хамгийн том, нэр хүндтэйд тооцогддог Олон улсын Математикийн 57 дахь удаагийн олимпиад энэ сарын 9-нөөс 16-ны хооронд Хонгконгод болж өнгөрлөө. Олимпиадад Монголын баг хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авч багийн дүнгээр 33 дугаарт байрт шалгарлаа.
Тус олимпиадаас “Олонлог” сургуулийн сурагч Г. Баяржавхлан мөнгөн медаль хүртсэн нь Г.Баяржавхлангийн олон улсын хоёр дахь мөнгөн медаль болж байгаа юм. Харин “Олонлог” сургуулийн 11 дэх олон улсын медалийг авчирлаа.
Дэлхийд анхлан данслагдсан хувийн хэвшлийн сургууль гэдгээрээ “Олонлог”-чууд бахархдаг юм. Улс эх орныхоо нэр төрийг дэлхийн давцанд гаргаж буй “Олонлог” сургуулийн сурагчдын медалийн буухиа үргэлжилсээр байна.
А.ШАРАВ