Монгол дахь Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайдын яамнаас яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.
Бүгд найрамдах Турк улсад энэ сарын 15-16-нд шилжих шөнө цэрэг армийнхан төрийн эргэлт хийхийг оролдож, тус улсын нийслэл Анкара болон Истанбул хотуудад эмх замбараагүй байдал үүссэн. Төрийн эргэлт хийхийг оролдох үеэр бослого гаргасан 100 орчим цэрэг, хамгаалалтад гарч байсан цагдаагийн байгууллагын 42, энгийн 118 хүн амиа алджээ.
Мөн 1400 орчим иргэн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Төрийн эргэлт хийхийг оролдож бослого гаргасан ахлагч офицерууд болох найман этгээд Грек руу нисдэг тэргээр зугатаж тус улсаас одоо улс төрийн орогнол хүсэж буй юм байна.
Харин Грекийн удирдлагуудын зүгээс дээрх орогнол хүссэн этгээдүүдийг буцааж Туркт тушаана гэдгээ мэдэгджээ.
Туркт Монгол Улсаас 3000 орчим иргэн амьдардаг. Ихэнх нь Анкара, Стамбулд амьдардаг байна.
Одоогоор энэхүү бослогод монгол иргэд өртсөн гэх мэдээлэл Монгол Улсад суугаа Турк улсын Элчин сайдын яаманд ирээгүй болохыг энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр мөн тодотголоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Д.УЛАМБАЯР
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ