УИХ дахь АН-ын бүлгийн хурал эхэлж байна. Түүний дараа Эдийн засгийн байнгын хороо хуралдах ажээ. Тэгээд чуулганы нэгдсэн хуралдаан хийхээр төлөвлөөд байна. Гэхдээ байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан болох эсэх нь АН-ын бүлгээс шалтгаална гэж УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, УИХ-ын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах албаныхан хэлж байна.
Хэрэв АН-ын бүлгийнхэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд орохгүй бол МАН-ын бүлгийнхэн дангаараа орох гэнэ. Гэхдээ тус байнгын хорооны дарга нь АН-ын бүлгийн гишүн Д.Зоригт тул хуралдаан даргалагчийн асуудал гарах бололтой. Гэхдээ МАН-ын бүлгийнхнээс даргалах хувилбар бас байж болох юм.
Хоёр бүлэг эв зүйгээ олж чадвал хаврын чуулганг маргааш завсарлуулна гэж УИХ-ын удирдлагын зүгээс үзжээ.
Д.ОЮУН