“God of War 3”Америкийн чартыг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

“God of War 3”Америкийн чартыг тэргүүлж эхэллээ

Адал явдалт“God of War” видео тоглоомынгурав дахь цуврал гуравдугаар сарын борлуулалтаараа Америкийн чартуудыг тэргүүлж эхэллээ. PlayStation-3тоглоомын консол дээр гарсан уг тоглоом нэг сарын дотор 1,1 сая хувь борлогдсон талаарGameSpot мэдээлж байна.
Жагсаалтын хоёрдугаарт “Nintendo DS” дээр гарсан“Pokemon SoulSilver” 1,02 сая хувь борлогдсоноор бичигджээ.. Харин“Pokemon HeartGold” нь 761,2 мянган хувь борлогдож, тавдугаарт жагсчээ.
Жагсаалтын гуравдугаар байртPlayStation-3 дээр гарсан “Final Fantasy XIII” оржээ.Тус тоглоомын борлуулалт 828,2 мянган хувь хүрсэн болXbox-360 дээр гарсан хувилбар ньердөө 493,9 мянган хувь зарагдаж, зургадугаар байрт бичигджээ.Харин дөрөвдүгээр байртXbox-360 дээр гарсан “Battlefield Bad: Company 2” 825,5 мянган хувиар оржээ.
Гуравдугаар сарын жагсаалтын топ аравт дээрхээс гадна “New Super Mario Bros.” -Wii (долдугаар байр, 457,4 мянган хувь),PlayStation-3 дээргарсан “Battlefield: Bad Company 2” (наймдугаар байр, 451,2 мянган хувь), “Wii Fit Plus” (ёсдүгээр байр, 429,6 мянган хувь) мөн“MLB 10: The Show” PlayStation 3 дээрх бейсболын тоглоом (349,2 мянган хувь) багтсан байна.
Харин Америктборлуулалтаараа тэргүүлж байгаа тоглоомын консолоор Nintendo DS шалгарчээ.700,8 мянган хувь борлогдсон Nintendo DS-ийн араас хоёрдугаар байрт Wii(557,5 мянган хувь)бичигдсэнболгуравдугаар байрт Xbox-360 (338,4 мянган хувь) дөрөвдүгээртPlaystation-3(313,9 мянган хувь) жагсчээ.

Б.Өлзий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж