АСЕМ-ын уулзалт өндөрлөсөнтэй холбогдуулан хийсэн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээллийн онцлох зүйлс:
Монголд үлдэх эдийн засгийн ач холбогдол 8-10 сая ам.доллар
АСЕМ-ын уулзалтанд зориулж улсын төвсөөс 2014, 2015 онд тодорхой хөрөнгө батлаагүй. Харин 2016 онд 21 тэрбум төгрөг баталж өгсөн. Энэ хөрөнгийг уулзалт зохион байгуулах танхим, зарим зочид төлөөлөгчийн унаа, байрны мөнгө, хоол унд, цагдаагийн газарт 51 авто машин авч өгөх гэх мэт зүйлд зарцуулжээ.
Иргэд, аж ахуйн нэгжийн хандив АСЕМ-ыг зохион байгуулахад маш их дэмжлэг болсоныг онцоллоо. Тухайлбал, банкууд бэлэн мөнгөөр хандив өргөсөн бол үндэсний үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг хандивласан байна. Мөн нефть импортлогч компаниуд зочдын унаанд хэрэглэх шатахууныг нийлүүлсэн байна.
АСЕМ-ын улс төрийн ач холбогдол өндөр болохыг онцоллоо.
Монгол улсыг дэлхий нийтэд таниуллаа.
АСЕМ-ын зохион байгуулалтын хүрээнд 4400 хүнийг мэргэшүүлсэн сургалтанд хамруулжээ. Үүнд, үйлчилгээний чиглэлээр 620 хүн, зочид буудлын менежментээр БНСУ-д 15 хүн, хурлын менежерээр 50 хүнийг гадаадад сургасан. Мөн олон улсын хурлын орчуулагчаар Энэтхэгт 14, Европын холбоонд зургаан хүн, сайн дурын 1100 хүнд сургалт явуулсан байна. Үүнээс гадна аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, тагнуулын 500 орчим хүнийг сургалтад хамруулсан байна.
Т.ДАВААНЯМ