Энэ амралтын өдрүүдэд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 53 дахь улирлын хаалтын тоглолт болно. Хаалтын тоглолт долдугаар сарын 17-ны 17.00 цагаас болох бөгөөд өнгөрч буй улирлын тоглолтуудаас хамгийн шилдэг дуэт бүтээлүүдийг дуулах "Классик Дуэт" концерт байх юм.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон аравдугаар сараас долдугаар сарыг дуустал Бямба, Ням гариг бүр сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлж байдаг Монголын цорын ганц театр билээ. Уг тоглолтод Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучид болон найрал дуучид, симфони найрал хөгжимчил оролцоно.
Харин тус театрын уран бүтээлчид өнөөдөр П.И.Чайковскийн "Хунт нуур" балетыг үзэгчдэдээ толилуулна. Энэхүү алдартай балетын Одетта, Оделлиягийн дүрд шилдэг залуу гоцлооч, саяхан БНСУ-ын олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, СТА О.Анужин анх удаа бүжнэ.
Сонирхуулахад, өнгөрсөн буюу 52 дахь улирлын хаалтаар Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” үндэсний балетыг тоглож байжээ.
А.СҮРЭН