Улаанбаатар хотноо өчигдөр /2016.07.15/ эхэлсэн Ази-Европын дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдрийн хаалттай хуралдаан завсарласан байна. Завсарлагааны дараагаар дээд хэмжээний уулзалтын баримт бичгүүдийг батлах учиртай. Энэ нь “Улаанбаатарын тунхаг”, мөн Даргалагч орны мэдэгдэл байх юм.
Эхний өдрийн үйл ажиллагаа Шангри-Ла зочид буудалд өрнөсөн бол өнөөдөр АСЕМ-ын хуралдаан “АСЕМ-Вилла”-д үргэлжилж байгаа юм.
АСУМ-ын XI дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд 12.40 цагт өгөх товтой.
А.ШАРАВ