Финланд Улсын Ерөнхий сайд Юуха Сипила бараалхлаа

Хуучирсан мэдээ: 2016.07.16-нд нийтлэгдсэн

Финланд Улсын Ерөнхий сайд Юуха Сипила бараалхлаа

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад хүрэлцэн ирсэнд нь Финландын Ерөнхий сайд Юуха Сипилад талархал илэрхийлээд Монголд тавтай саатан морилохыг ерөөлөө.

Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцааг эдийн засгийн утгаар өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улсын зарим асуудлаар ярилцлаа.

Монгол Улсад саяхан УИХ-ын сонгууль болж, эрх баригч улс төрийн хүчин солигдсон ч гадаад бодлогын залгамж чанар үргэлжилнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглэж байлаа.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж