
Энэ талаар Алтай хотын 10 жилийн I сургуулийн багш Б.Нарангэрэл:
“Манай аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Энхбаяр гишүүн Алтай нутагт олон хөрөнгө оруулалт хийдэг. Энэ удаад бүх сургуулиудын номын санг хүүхдийн шилдэг номын цувралуудаар баяжуулан өгч байгаа нь үнэхээр том хөрөнгө оруулалт боллоо. Сургуулиудын номын сангийн фонд сурагчдын эрэлт хэрэгцээг тэр бүр хангаж чадахгүй байгаа. Үнэхээр сайхан номууд байна билээ. Ном уншина гэдэг хүүхэд багачуудын хувьд танин мэдэх, суралцахаас гадна ёс суртахууны өндөр ач холбогдолтой. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг номуудын өгөөж маш их. Тийм учраас номыг өглөг өгнө гэдэг өөрөө оюуны их хөрөнгө оруулалт юм” гэлээ.
Г.Дарь