Хуучирсан мэдээ: 2016.07.16-нд нийтлэгдсэн

АСЕМ-ын 11 баримт

  1. Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллагын 4000 гаруй төлөөлөгч оролцож байна.

  2. Найман орны Ерөнхийлөгч, тухайлбал, Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь, хоёр орны Дэд Ерөнхийлөгч, үүнд, Индонези, Энэтхэг

  3. 23 орны Ерөнхий сайд, Шадар сайд, 17 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч, Элчин сайд оролцож байна. Эдгээрээс Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абе Монголд гурав дахь удаагаа айлчилж байна.

  4. Энэ удаагийн дээд түвшний уулзалтын сэдэв нь “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө”

  5. Олон улсын хоёр байгууллага, үүнд, Европын холбоо болон АСЕАН-ын төлөөлөл оролцож байна. Европын холбоог Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск төлөөлж байгаа бол, АСЕАН-ыг Ерөнхий нарийн бичгийн дарга Лэ Лоунг Минь төлөөлж байна.

  6. 20 жилийн өмнө буюу 1996 онд 26 гишүүнтэйбайгуулагдаж байсан Ази-Европын яриа хэлэлцээний чуулган эдүгээ 51 орон, хоёр олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн том байгууллага болжээ.

  7. Монгол Улс БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2008 онд чуулсан долоо дахь удаагийн чуулга уулзалтаар АСЕМ-ын гишүүнээр элссэн.

  8. Гадаадын 612, дотоодын 124 сэтгүүлч уулзалтыг сурвалжилж байна. Хурлын үйл ажиллагаа болон бусад дагалдах арга хэмжээг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, Монголын 14 телевиз хамтран шууд дамжуулж байгаа юм.

  9. ASEM11-д оролцож буй хамгийн залуу төлөөлөгч нь Эстони улсын Ерөнхий сайд Таави Роойс. Тэрээр энэ жил 36 настай ажээ.

  10. АСЕМ-д зориулан гаргасан маркийг 20.000 хувь хэвлэжээ.

  11. АСЕМ-ын түүхэнд оролцогчид анх удаа нүүдэлчдийн эсгийн гэрт чуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж