Өнгөрсөн шөнө /2016 оны долдугаар сарын 15-16-нд шилжих/ Туркийн цэргийнхэн төрийн эргэлт хийсэн талаар мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Цэргийнхэн улс орноо захирах болсоноо Туркийн төрийн мэдлийн TRT телевизээр зарласан байна. “Үндэсний энх тайван” гэж өөрсдийгөө нэрлэсэн цэргийн зөвлөл эргэлт хийсэн хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
Туркийн Ерөнхийлөгч Таийп Эрдоган гар утсаараа дамжуулан видео мэдэгдэл хийж, ард иргэдээ цэргийнхний эсрэг тэмцэхийг уриалсан бөгөөд “цэргийнхний оролдлого амжилт олохгүй” хэмээн хэлсэн байна. Стамбул болон Анкара хотод буун дуу гарч, зарим газрыг цэргийнхэн хэсэгчлэн хаажээ. Тухайлбал, парламентын ордны гадна танк зогсч байгаа талаар мэдээллийн сувгууд мэдээлж байна.
Үйл явдлын өрнөлийг эргэн хүргэх болно.
А.ШАРАВ