Говь-Алтай руу зорчих бол анхаарна уу?

Хуучирсан мэдээ: 2016.07.15-нд нийтлэгдсэн

Говь-Алтай руу зорчих бол анхаарна уу?

Говь-Aлтай аймгийн Дэлгэр сумын нутагт дээд гурван замын уулзвараас хойш Алтай талдаа гурван км орчим авто зам усанд идэгдэж, тасарчээ.

Тиймээс Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн 128 км засмал замд зорчиж буй жолооч, тээвэрчид замын нөхцөлийг зөв тооцоолж, хурдаа тохируулан болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

Мөн ихэнх нутгаар үргэлжлэн орсон усархаг бороо үерийн нөхцөлд хүрээд байгаа тул холын тээвэрт явж байгаа иргэд анхаарал болгоомжтой зорчихыг сануулаад байна.

Г.ДОЛГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж