Хуучирсан мэдээ: 2016.07.15-нд нийтлэгдсэн

Маргааш бороо орно

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр  өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр, маргааш нутгийн баруун хэсгээр бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүсэж хононо.

Тодруулбал, өнөөдрийн 21.00 цагаас маргааш өдрийн 21.00 цаг хүртэлх урьдчилсан мэдээгээр цаг агаар ийм байх нь.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө  25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 23-28 градус, Орхон, Сэлэнгийн сав нутгаар 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Бүх нутгаар  шөнөдөө 11-16 градус, өдөртөө  26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд  5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна. 

2016 оны 07 дугаар сарын 17-ноос 07 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Долдугаар сарын 17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 18-19-нд зарим газраар, 20-нд баруун, төв, зүүн  аймгуудын  зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж