Өсвөрийн тамирчид 45 медаль хүртээд байна

Хуучирсан мэдээ: 2016.07.15-нд нийтлэгдсэн

Өсвөрийн тамирчид 45 медаль хүртээд байна

ОХУ-ын Саха улсын Якутск хотноо зохион байгуулагдаж буй “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VI наадамд Монголын баг кураш бөх, мод таталт, даамын төрлүүдэд медалийн буухиаг үргэлжлүүлж байна.

Өчигдөр/2016.07.14/ Кураш бөхийн эрэгтэй 45 кг-ын жинд Б.Цогт-Очир алтан медаль, 65 кг-д О.Ган-Эрдэнэ, мод таталтын тэмцээний 56 кг-д Д.Тэнгис нар хүрэл медаль хүртлээ. Мөн даамын төрөлд охидын ангилалд Г.Хэрлэнмөрөн хүрэл медалийн эзэн болсон. Түүний хувьд сүүлийн өрөгтөө 2015 оны дэлхийн аварга, 2016 оны Оросын аварга Кристина Осиповаг хожиж, медалийн тавцанд зогслоо.

Манай баг тамирчид одоогоор 14 алт, 8 мөнгө, 23 хүрэл, нийт 45 медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Тус наадамд 43 багийн /ОХУ-ын 8, гадны 35/ 2124 өсвөрийн тамирчид 321 багц медалийн төлөө өрсөлдөж буй.

Даамын охидын ангилалд өрсөлдсөн спортын мастер Ганбаагийн Хэрлэнмөрөн 4 хожиж, 2 тэнцэж, 1 хожигдож, нийт 10 оноо авсан амжилтаар

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж