Сочигийн олимпийн бамбарыг сансарт аялуулна

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Сочигийн олимпийн бамбарыг сансарт аялуулна

2014 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрх авсан ОХУ Сочи-2014 өвлийн олимпийн галт бамбарыг сансарт аялуулахаар төлөвлөж байна. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Жуковын мэдэгдсэнээр Сочигийн олимпийн галт бамбарын аяллыг түүхэнд тэмдэглэгдэн үлдэх хамгийн урт аялал байхаар төлөвлөж, энэ хүрээнд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон спортын их баяр наадам олимпийн ариун галыг сансрын уудамд гаргахаар зорьж байгаа гэнэ. Түүнчлэн олимпийн зохион байгуулах хорооныхон галт бамбарыг Оросын төдийгүй Европын ноён оргил болох Эльбрус болоод дэлхийн хамгийн гүн Байгаль нуурын ёроолд хүргэх бодолтой байгаа аж. Жуковын хэлснээр Сочи-2014 өвлийн олимпийн бамбарын аялал 120 өдөр үргэлжилж, 28 мянган км замыг туулах бөгөөд аялалд 14 мянган хүн бамбарыг барьж оролцох гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж