Өнөө жилийн наадмаар монголчууд ес хоног амарч байгаа. Амралт урт удаан хугацаанд үргэлжилж байгаа ч эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллаж байна. Тухайлбал, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь энэ сарын 17-ны өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүрийн 320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна.
Харин долдугаар сарын 17-ныг хүртэлх өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллаж байна. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллаж, иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Мөн хүүхдийн түргэн тусламж 24 цагаар, Дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдийн хүлээн авах тасаг 24 цагаар иргэдийг хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлж байна.
Г.ХОРОЛ