Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт "АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө" сэдвийн доор үргэлжилж байна.
АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад хүрэлцэн ирсэн зочдод зориулан "Чингисийн хүрээ" цогцолборт бэсрэг наадам зохион байгуулах юм.
Бэсрэг наадам өнөөдөр 16.00 цагт эхлэх бөгөөд хоёр цаг үргэлжилнэ хэмээн АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас мэдээллээ.
Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчдийн тэргүүн нартай хүндэтгэлийн зоог барих аж.
Т.НОМИН