Хүүхэд барьцаалагч амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Хүүхэд барьцаалагч амиа алджээ

Малайзад цэцэрлэгийн 30-аад хүүхдийг багштай нь барьцаалсан этгээдийг хэрэг гарснаас хойш хэдхэн цагийн дараа тус улсын Жохор мужийн Суар хотын цагдаа нар баривчилсан байна. Цагдаа нар зэвсэг шаардсан барьцаалагч этгээдийг толгойд нь буудсан бөгөөд тэрээр эмнэлэгт очсон хойноо нас баржээ. Өнгөрсөн жил тус улсад мөн хүүхэд барьцаалсан хэрэг гарч байсан бөгөөд цагдаа нар цэцэрлэг сургуулиудад аюулгүй байдлыг хангах зааварчилгаа өгсөн гэнэ. Гэмт этгээдийг баривчлах үеэр шархдаж, гэмтсэн хүн байхгүй ажээ. Жохор мужийн цагдаагийн газрын дэд дарга Абдул Рахман “Барьцаалагч этгээд 40 настай, зэвсэглэсэн байсан” гэж мэдэгдсэн байна. Мужийн цагдаа нар дээрх хэрэгт холбоотой өөр мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Харин гэмт этгээд ямар шалтгаанаар хүүхдүүдийг барьцаалсан нь тодорхойгүй хэвээр үлдэж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж