Ази, Европын чуулган буюуАСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Энэхүү уулзалтанд оролцож буй хүндэт зочдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж угтан авч байна.
Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллагын 4000 гаруй төлөөлөгч оролцохоор хүрэлцэн ирээд байна. Төрийн тэргүүний түвшинд нийт 10 орны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүний түвшинд нийт 23 орны Ерөнхий сайд, Шадар сайд, түүнчлэн 17 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч, Элчин сайд нар Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Мөн Европын холбооноос Ерөнхийлөгч, АСЕАН-аас Ерөнхий нарийн бичгийн дарга хүрэлцэн иржээ.
Монгол Улс 2008 онд Бээжин хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 7 дугаар чуулга уулзалтаар гишүүнээр элссэн. Түүнээс хойш үйл ажиллагаанд нь тогтмол оролцож ирсэн бөгөөд 2014 онд Италийн Милан хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 10 дугаар уулзалтаар Монгол Улс дараагийн уулзалтыг зохион байгуулах эрхийг авсан юм.
АСЕМ-ын анхны дээд хэмжээний уулзалт 1996 оны гуравдугаар сард Бангкок хотод болж, Европын холбооны гишүүн 15, Азийн 10 улс оролцож байжээ. Харин Ази-Европын хамтын ажиллагааны Тунхаг бичгийг 2000 онд баталж байсан байна.
АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг сурвалжлахаар гадаадын 612, дотоодын 124 сэтгүүлч ажиллаж байна. Харин хурлын үйл ажиллагаа болон бусад дагалдах арга хэмжээг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, Монголын 14 телевиз хамтран газар дээрээс нь шууд дамжуулж байгаа юм.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНИЙ ТҮВШИНД:
Бангладеш улсын Ерөнхий сайд Шейх Хасина
Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук
Герман улсын Холбооны канцлер Ангела Меркель
Казахстан улсын Ерөнхий сайд Карим Масимов
Камбож улсын Ерөнхий сайд Хун Сен
Лаос улсын Ерөнхий сайд Тонглун Сисулит
Литва улсын Ерөнхий сайд Альгирдас Буткявичюс
Люксембург улсын Ерөнхий сайд Ксавье Беттель
Мальта улсын Ерөнхий сайд Жозеф Мускат
Нидерланд Ерөнхий сайд Марк Руттэ
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев
Польш улсын Ерөнхий сайд Беата Шыдло
Румын улсын Ерөнхий сайд Дачиан Чолош
Сингапур улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн
Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо
Словени улсын Ерөнхий сайд Миро Церар
Тайланд улсын Ерөнхий сайд Прают Чан-о-ча
Финланд улсын Ерөнхий сайд Юуха Сипила
БНХАУ-ын Хятад улсын Ерөнхий сайд Ли Көцян
Эстони улсын Ерөнхий сайд Таави Ройвас
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ
Бельги улсын Шадар сайд/Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс
Малайз улсын Шадар сайд Ахмад Захид Хамиди
БУСАД ТҮВШИНД:
Грек (Гадаад хэргийн сайд) Николаос Коциас
Дани (Гадаад хэргийн сайд) Кристиан Женсен
Ирланд (Гадаад хэргийн сайд) Чарльз Фланаган
Испани (Гадаад хэргийн сайд) Гарсия-Маргаёо
Итали (Гадаад хэргийн сайд) Паоло Жентилони
Норвеги (Гадаад хэргийн сайд) Бөрге Бренде
Пакистан (Гадаад хэргийн сайд) Сартаж Азиз
Португал (Гадаад хэргийн сайд) Августо Сантос Силва
Унгар (Гадаад хэргийн сайд) Петер Сияяарто
Филиппин (Гадаад хэргийн сайд) Перфекто Ясай
Франц (Гадаад хэргийн сайд) Жaн-Марк Эйро
Шинэ Зеланд (Гадаад хэргийн сайд) Мaррей Маккалли
Швед (Боловсролын сайд) Густав Фридолин
Австри (Засгийн газрын гишүүн, ТНБД) Муна Дуздар
Австрали (Тусгай элч) Рик Уэльс
Их Британи (Тусгай элч) Барбара Вүүдвард
Бруней (Элчин сайд) Магдалин Тео
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА:
Европын Холбоо:
• Европын зөвлөл (Ерөнхийлөгч) Доналд Туск
• Европын комисс (Ерөнхийлөгч) Жан-Клод Юнкер
• Европын Гадаад харилцааны алба (Дээд төлөөлөгч) Федерика Могерини
АСЕАН (ЕНБДарга) Лэ Луонг Минь
Т.ДАВААНЯМ, Б.АНХТУЯА
ФОТО: МГЗНХ