Adele-ын цомог борлуулалтаараа тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Adele-ын цомог борлуулалтаараа тэргүүлж байна

АНУ, Канадад 2004 оноос хойш нийт гадаад хамтлаг, дуучдын цомгийн борлуулалт эрс буурч эхэлсэн ч энэ онд дуучин Adele болон Lady Gaga-гийн цомгууд өндөр хувьтай борлогдож уналтанд ороод байсан цомгийн борлуулалтын хувийг өсгөж эхлэв. Nielsen Soundscan-аас гаргасан тооцоогоор 2011 оны эхний хагасыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт цомгийн борлуулалт нэг хувиар өсчээ. Нэг хувь гэдэг хэдий бага өөрчлөлт мэт боловч энэ нь ирэх жилүүдэд борлуулалтын хувь хоёр оронтой тоонд шилжих эерэг дохиог авчирч байгаа юм.

R&B дуучин Adele-ын “21” нэртэй цомог өнгөрсөн хоёрдугаар сард худалдаанд гарснаас хойш 2,5 сая хувь борлогдсон бөгөөд тасралтгүй арван долоо хоног шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг тэргүүлжээ. Түүнчлэн уг цомог дижитал хувилбараар хамгийн гүйлгээтэй цомгоор шалгарч, дижитал хэлбэрээр 992 мянган хувь, “Rolling in the Deep” дуу нь нь 4,1 сая хувь борлогдсон байна. Харин дуучин Lady Gaga-гийн "Born This Way" цомог худалдаанд гарснаасаа хойш 1,1 сая хувь борлогдож, рейтингээрээ дээгүүр жагсч байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж