Мэрил Стрип ба Маргарет Тэтчер

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Мэрил Стрип ба Маргарет Тэтчер

Оскарын шагналт жүжигчин, Холливудын од Мэрил Стрип түүхэнд төмөр хатагтай хэмээн мөнхөрсөн Маргарет Тэтчерийн дүрийг бүтээж байна. “Төмөр хатагтай” хэмээх уг кино ирэх оны нэгдүгээр сард нээлтээ хийх юм. Энэхүү киноны трэйлер цацагдаж эхэлмэгц кино ертөнцөд шуугиан тарьж эхэллээ. Мэрил Стрипэд Оскарын бас нэгэн шагналыг авчрах нь гарцаагүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.

Кинонд Маргарет Тэтчерийн парламентийн гишүүнээс Их Британийн Ерөнхий сайд болсон түүхийг өгүүлэх бөгөөд Фэлклэндийн дайныг удирдсан 18 хоногийнх нь тухай тун тодорхой гаргах юм. Маргарет Тэтчер 1979-1990 онд Ерөнхий сайдын албыг хашсан билээ.

Киноны трэйлерийг http://youtu.be/Im2UvBs_gfs хаягаар үзэж болно.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж