Зидан “Реал”-ын Спортын захирлаар ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Зидан “Реал”-ын Спортын захирлаар ажиллана

Францын домогт хөлбөмбөгч Зинедин Зидан ирэх даваа гаригаас эхлэн Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын спорт хариуцсан захирлаар ажиллахаар болжээ. Өдгөө 39 настай тэрбээр 2002 онд “Реал”-ын бүрэлдэхүүнд багтан Аваргуудын лигт түрүүлж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Сантьяго Бернабеуд тус клубын ерөнхийлөгч Флорентино Перезийн тусгай зөвлөхөөр ажиллаж байсан юм. Шилдэг хөлбөмбөгч клубын спортын үйл ажиллагааг хариуцан ажиллах болсонд багийн ерөнхийлөгчөөс гадна дасгалжуулагч Жозе Моуриньо сэтгэл хангалуун байгаа гэнэ.
Францын шигшээ багийг 1998 онд дэлхийн аварга, 2000 онд Европын аварга болоход гол тоглогч нь байсан Зинедин Зидан 2001-2006 оны хооронд Испанийн эзэн хааны багт тоглогчийн хувиар хүчин зүтгэж байсан билээ. Тэрбээр FIFA-гийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг гурвантаа хүртсэн хоёр тоглогчийн нэг юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж